Хурим хийсэн хос нялх хүүхэдтэйгээ КОВИДООР ХҮНДЭРЧ эмнэлэгт хүргэгджээ
Өнгөрсөн наймдугаар сарын 25-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг арванхоёрдугаар сарын 31-ны өдрийг хүртэл сунгасан.
Тодруулбал, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ хугацаанд: Бүх төрлийн баяр ёслол, хурим найр, тэмдэглэлт ойн арга хэмжээ, хурал, цуглаан, цайллага, хүлээн авалт Олимп, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын үйл ажиллагаа Соёл урлагийн байгууллагын үйл ажиллагаа хэмээн заасан байдаг.
Тэгвэл ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ц.Ууганабаяр, “Хурим найр эрсдэлтэй байна шүү. Хурим хийсэн хос нялх хүүхэдтэйгээ ковидоод хүндэрч эмнэлэгт, тус хурим дээрээс 20-иод хүн одоогоор эерэг гарсан гэнэ. Баянзүрх дүүрэгт ийм явдал болжээ” гэж мэдэгдлээ.
Хурим найр эрсдэлтэй байна шүү. Хурим хийсэн хос нялх хүүхэдтэйгээ ковидоод хүндэрч эмнэлэгт, тус хурим дээрээс 20-иод хүн одоогоор эерэг гарсан гэнэ. Баянзүрх дүүрэгт ийм явдал болжээ.— Б.Ууганбаяр (@Uugaa_tv) September 9, 2021