Автомашины төмөр хийцэд нэг иргэн хавчуулагдан нас баржээ

2021 оны 9 сарын 09

Arslan.mn

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо 361 дүгээр гарамын төв замын хажууд автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдаж нас барсан, тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг өчигдөр /2021.09.08/ 12 цагийн орчимд Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид хүлээн авсан байна.

Аврагчдыг очих үед “Ниссан Идван” загварын автомашин, “Хово” загварын автомашинтай мөргөлдөж, Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд оршин суудаг иргэн Б гэх 47 настай эрэгтэй автомашины төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан байжээ.

Аврах ангийн алба хаагчид цогцсыг гарган авч тус дүүргийн Замын цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
1
confuse an post
angry an post
630782
3 эможи

keyboard_arrow_up