СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орон нутгийн замд мотоцикль онхолдож нэг хүн амиа алджээ

2021 оны 9 сарын 08

Arslan.mn

2021 оны 09 дугаар сарын 07-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 336 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 267 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 7 хүн, Орон нутагт  4 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь хохирсон байна.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд: 7

Гэмтсэн хүн:

  • Явган зорчигч-5
  • Жолооч-2

 Ослын хэлбэр:

  • Явган зорчигч автомашинд мөргүүлэх -5
  • Хоёр автомашин мөргөлдсөн-2

Орон нутаг: 4

      Гэмтсэн хүн: 4

  • Жолооч-3
  • Явган зорчигч-1

Ослын хэлбэр:

  • Мотоцикл- 2
  • Явган зорчигч автомашинд мөргүүлэх -1
  • Онхолдох-2
  • Үл хөдлөх зүйл мөргөх-1

 Ноцтой зам тээврийн ослын талаар:

2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 21:30 цагийн орчим Увс аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт шороон замд улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолоочийн амь нас хохирсон байна.

Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 63 зөрчил илрүүлсний нийслэлд 44 орон нутагт 19 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.                                               

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хичээлийн шинэ жил эхэлж явган зорчигчын хөдөлгөөн нэмэгдэж байгаа тул жолооч та бүхэн сургууль орчмын бүсэд хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой зорчиж гарц гарамтай хэсгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурдыг хасч өнгөрөх шаардлагатай байна. Мөн та бидний ирээдүй болсон үр  хүүхдээ автомашинд авч явахдаа хамгаалах бүсийн зүүлгэх, зориулалтын суудалд суулгах, харгалзах хүнтэй тээвэрлэж ирээдүйгээ хамгаалж хөдөлгөөнд оролцохыг тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630747
0 эможи

keyboard_arrow_up