ЗАМЫН-ҮҮД: Зориулалтын бусаар тээвэрлэсэн “ХҮҮХДИЙН ТОГЛООМ“ оруулж ирэх гэж байсныг илрүүлжээ
2021 оны 9 сарын 08
Замын-үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанаас хилээр нэвтрүүлж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд өдөр болгон тогтмол хяналт шалгалт хийж, зөрчлүүдийг илрүүлэн газар дээр нь зохих арга хэмжээг авч ажиллаж байгаа билээ.
Тэгвэл Хилийн мэргэжлийн хяналтын албанд мэдүүлээгүй, зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн 0.4 тн хүүхдийн тоглоом оруулж ирэх гэж байгааг илрүүлж холбогдох хуулийн дагуу шийдвэрлэж, арга хэмжээ авчээ.
Учир нь хүүхдийн тоглоомыг зориулалтын бус тээвэрлэлтээр оруулж ирснээр чанар, аюулгүй байдлын асуудал яригдах юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
630741
2 эможи
Зочин
2021-09-08 14:06
үүнийг оруулж ирэгч өөрөө хүүхэдгүй байхоо
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс