Гарам гарч байсан автомашин живж, гурван хүнийг аварчээ
2021 оны 9 сарын 08
Нийслэлийн Налайх дүүргийн зургаадугаар хороо, 5 салааны гарамаар гарч байсан автомашин живжээ.
Тодруулбал, гурван хүн автомашин дээрээ зогсож байна гэсэн дуудлагыг 09.08-ны өдрийн 01:20 цагт хүлээн авсан байна.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 50 км замыг туулан 02:39 цагт очиход “Туул” голын усанд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны харьяат иргэн С /41 настай, эрэгтэй/-ийн жолоодож явсан “Пажеро” загварын суудлын автомашин живж, Төв аймгийн Эрдэнэ сумын харьяат иргэн Э /40 настай, эрэгтэй/, Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны харьяат иргэн А /40 настай, эрэгтэй/ нар автомашин дээрээ зогсож байсныг аюулгүй газарт гаргаж, автомашиныг мөн өдрийн 03:20 цагт татан гаргажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
630733
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс