ЗАМЫН-ҮҮД : ИШАЮ ХХК хилээр e.coli бактеритай тахиа нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ
2021 оны 9 сарын 07
Замын-Үүд дэх Хилийн мэргэжлийн хяналтын албанаас БНХАУ-аас ИШАЮ ХХК-ны оруулж ирдэг тахианы маханд хяналт, шинжилгээ хийхэд Ph зөвшөөрөгдөх хэмжээнээс бага буюу e.coli зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр буюу эрсдэлтэй гарчээ. Тиймээс зохих журмын дагуу арга хэмжээ тооцож, шийдвэрлэлээ.
Тодруулбал, Е.coli гэдэг нь 2.0 микрометрийн урт, 0.5 бичил мм диаметртэй. Амьдрах орчин нь хүний биеэс гадна хүнсний ногоо тэр дундаа төрөл бүрийн бордооны бүхий л давхаргад дасан зохицдог. Бактери карбон, диксод, этанолын хүчлийг даах чадваргүй ч хүний биеэс хүчилтөрөгчийн хангамж авсны дараа энэ бүхнийг тэсэн гарах дархлаатай болдог нь туйлын аюултайд тооцогддог бактери ажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
630715
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс