ОСНААУГ-ын өмчид бүртгэлгүй шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг бүртгэх ажлыг эхлүүлнэ

2021 оны 9 сарын 07

Arslan.mn

Нийслэлийн 2021-2022 оны өвөлжилтийн бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд 09 дүгээр сарын 15-наас орон сууц, сургууль цэцэрлэгийн халаалт залгахтай холбогдуулан Улаанбаатар Дулааны сүлжээ ТӨХК, Орон сууц, нийтийн аж ахуйн Удирдах газар ОНӨААТҮГ, Хэсэгчилсэн инженерийн хангамжийн Удирдах газар ОНӨААТҮГ, Хувийн орон сууц, нийтийн аж ахуйн хөгжлийн Төв ТББ, Орон сууц, нийтийн аж ахуйн Мэргэжлийн Холбоо ТББ-уудтай хуралдаж өвөлжилтийн бэлтгэл хэрхэн хангагдсан, тулгарч болзошгүй асуудлуудыг хэлэлцлээ.

Arslan.mn

Мөн хурлаар дундын эзэмшлийн шугам сүлжээний засварын талаар асуудлыг хэлэлцлээ. Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2021 оны А/201 дугаар тушаалаар байгуулагдсан Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Хувийн орон сууцны конторуудын эзэмшилд байхгүй шугам сүлжээ тоноглолын заагийг тогтоох, эзэн холбогдогчийг тодорхой болгох, өмчийг тодорхой болгох орон нутгийн өмчид шилжүүлэх санал боловсруулах ажлын хэсгийн 3 дугаар хурал болж дараах асуудлуудаар санал солилцож шийдвэрлэлээ.

Үүнд:

  1. Өвлийн оргил ачаалын үед гарсан засвар үйлчилгээг дулаан түгээх, зохицуулалтай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагад хариуцуулах түр журам гаргах
  2. Улс, Нийслэлийн хөрөнгөөр хийгдсэн шугам сүлжээг бүртгүүлэх ажлыг зохион байгуулах
  3. Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын өмчид бүртгэлгүй шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг бүртгэх
  4. Өмч шилжсэнтэй холбоотой үнэ тарифын асуудлыг Эрчим хүчний зохицуулах хороотой хамтран шийдвэрлэж өвөлжилтийг хүндрэлгүй давах, дундын эзэмшлийн маргаантай шугам сүлжээг шийдвэрлэх зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар болон хувийн орон сууцны холбоодтой санамж бичиг байгуулан хамтран ажиллахаар тус тус шийдвэрлэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630705
0 эможи

keyboard_arrow_up