УЕПГ: “Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр“-ийн 2021 оны БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгждэг Төрийн албан хаагчдыг тус улсын их дээд сургуулийн магистр, докторын түвшинд суралцуулдаг "Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр"-ийн 2021 оны бүртгэл 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэллээ. Энэхүү хөтөлбөр нь 1999 оноос хэрэгжиж эхэлсэн буцалтгүй тусламжийн хөтөлбөр бөгөөд өдгөө Азийн орнууд зонхилсон 21 улсад хэрэгжиж, 2020 оны байдлаар нийт 5000 гаруй залуус Япон улсад суралцаад байна. Энэ жил 15 магистр оюутан, 1 доктор оюутныг сонгон шалгаруулж, суралцуулах ажээ.
Хөтөлбөрийн талаарх танилцуулга семинар 2021 оны 9 дүгээр сарын 13, 18-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулагдах тул https://jds-scholarship.org/country/mongolia/apply_masters.html холбоосоор хандаж, урьдчилан бүртгүүлнэ үү.
JDS хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг http://jds-scholarship.org/ цахим хуудсаас, эсвэл JICE JDS Төслийн Монгол дахь Оффис (jds.mongolia@jice.org) -оос авах боломжтой.