Тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгохыг иргэд шаардлаа

2021 оны 9 сарын 07

Arslan.mn

Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхийг шаардаж буй иргэдийн түр хорооноос "Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй уялдуулж тэтгэвэр, тэтгэмж нэмдэг тогтолцоотой болъё" асуудлын хүрээнд өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Тэд хувь тэнцүүлсэн тэтгэвэр 255 мянган төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй иргэд сард 188 мянган төгрөгөөр амьдарч байгаад бухимдаж буйгаа илэрхийлж, тэтгэвэр, тэтгэмжийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгохыг шаардсан юм. 

Иргэн Г.Хажидмаа "2020 оны дөрөвдүгээр сараас эхлээд иргэн бүрд нэг сая төгрөг олгооч гэсэн шаардлагыг 20 гаруй удаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өгч байсан боловч шийдээгүй. Үүний үр дүнд харин хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгосон. Хувь тэнцүүлсэн тэтгэвэр болох 250 мянган төгрөгөөр 190 гаруй мянган ахмад амьдарч байна. Тэтгэвэр тэтгэмжийг доод тал нь 500 мянган төгрөг болгон нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. " гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630682
8 эможи

S Uraa
2021-09-08 02:32
Tetgeweriin 300 haanaa hvrehgvi bgaa shvvdee 1 kg mah ghd 16s 17 mynga bolchihood l bna emee bvgdiig ni awbal tal ni ywaad vgnv vldsen hedeer sariin here glee hvrgeh gj amidarch bnaa yum yumnii vne nemegdeed bh Tetgeweriin bidend bol togloj shogloj bgaa yum shig l 20 ntr nemeedl 300 Bilson shvv dee
Баасандулам
2021-09-07 15:52
Дэмжиж бна. Улсад 30,40 жил ажиллаж тасралтгүй шимтгэл төлсөн байтал өнөөдөр өлмөн амьдарч бна шүү дээ
keyboard_arrow_up