“Shared Destiny-2021“-д БНХАУ, Монгол, Пакистан, Тайландын зэвсэгт хүчин оролцож байна

2021 оны 9 сарын 07

Arslan.mn

"Shared Destiny" буюу “Хамтын хувь заяа-2021" олон улсын энхийг сахиулах сургуулилт БНХАУ-ын Хэнэнь мужийн Чюэшаньд болж байна. Уг сургуулилтанд Хятад, Монгол, Пакистан, Тайланд зэрэг дөрвөн улсын энхийг сахиулагчид оролцож буй юм.

Уг сургуулилт НҮБ-ын үйл ажиллагааны стандартын дагуу  мэргэжлийн сургалт, хосолсон сургалт, үзүүлэлтийн сургалт гэсэн гурван үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд 9 сарын 15 -нд дуусах юм байна.

Энэхүү сургуулилт нь "Олон улсын энхийг сахиулах хүчний хамтын ажиллагаа" гэх сэдвээр зохиогдож байгаа бөгөөд олон улсын энхийг сахиулах хүчний прагматик хамтын ажиллагааг дэмжих, энхийг сахиулагчдын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой ажээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630677
1 эможи

keyboard_arrow_up