ХӨСҮТ-ийн захирлаар Ц.БИЛЭГТСАЙХАНЫГ томилжээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Л.Баттөр өчигдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан билээ.
Тэгвэл түүний оронд УХТЭ-ийн Дэд захирал, Анагаах ухааны доктор, дэд профессор Ц.Билэгтсайханыг ХӨСҮТ-ийн захирлаар томилжээ.
Түүний хувьд УХТЭ-т ажиллах хугацаандаа Үндэсний Оношилгоо, эмчилгээний төвийг ашиглалтанд оруулах, хавдрыг оношлох Пэт-КТ технологийг нэвтрүүлэх, хүүхдийн 50 ортой шинэ эмнэлгийг ашиглалтад оруулах, дурангийн мэс заслын төрлийг нэмэгдүүлэх, гэмтлийн тусламж үйлчилгээ, урологийн шинэ тасгуудыг нээн зүүн бүсийн болон Баянзүрх дүүргийн иргэдэд тасралтгүй тусламж, үйлчилгээг үзүүлэх гэх мэт олон ажлуудыг гар бие оролцон хийсэн юм. Үүнээс гадна тэрээр Япон Улсад докторын зэрэг хамгаалсан бөгөөд АНУ-д докторын дараах судлаачаар ажиллаж байжээ.
УХТЭ нь улсын хэмжээнд шинэ болон ховор төрлийн мэс заслуудыг амжилттай хийж, бүрэн нутагшуулахаар ажиллаж байгаа аж.
Төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжил:
- 2003 онд ЭМШУИС, Хүний их эмч
- 2004 онд Япон Улсын Токай их сургууль
- 2005 онд ЭМШУИС, Эмнэлзүйн эмгэг судлаач, лабораторийн их эмч
- 2009 онд ЭМШУИС, АУ-ы магистр
- 2014 онд Япон Улсын топ Айчи АУС, АУ-ы доктор
- 2020 онд АШУҮИС, Дэд профессор
Ажилласан байдал:
- 2003-2009 онд АУХ, Эрдэм шинжилгээний ажилтан
- 2009-2010онд Япон Улсын топ Айчи АУС,Зочин судлаач
- 2013-2014 онд Оклахомагийн ИС,Докторын дараах судлаач
- 2014-2019онд АШУҮИС,Цөм лаборатори, Эрхлэгч, мэргэжилтэн
- 2016-2021 онд ЭМЯ, Био бэлдмэл оношлуурын салбар зөвлөлийн дарга
- 2019-2020онд АШУҮИС,Биохимийн тэнхим, багш
- 2020 оноос УХТЭ, Дэд Захирал
Гадаад хэл:
- Япон, Англи, Орос хэлтэй.
Эрдмийн ажил:
- ОУ-ын сэтгүүлд нийтлүүлсэн ЭШ-ний өгүүлэл-18
- ОУ-ийн сэтгүүлд нийтлүүлсэн ЭШ-ний илтгэл-41
- Хуримтлагдах импакт фактор-45
- Оюуны өмч-55
Гавьяа, шагнал:
- 2009 онд ШУА, БСШУЯ, Залуу судлаачийн грант
- 2015 онд БСШУЯ, Докторын дараах судлаачийн грант