Гэр бүлээрээ аялж байхдаа алга болсон хүүг 10 цагийн дараа эсэн мэнд олжээ

2021 оны 9 сарын 06

Arslan.mn

Гэр бүлээрээ аялж байхдаа сураггүй алга болсон хүүг 10 цагийн дараа эсэн мэнд олж, гэрийнхэнд нь хүлээлгэж өгчээ.

Тодруулбал, өчигдөр 12:00 цагийн орчимд Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан нэгдүгээр багийн Хамрын амны-Адаг гэдэг газар 7 настай хүүхэд гэр бүлийн хамт аяллаар явж байгаад сураггүй болсон тухай дуудлага Онцгой байдлын газар очсон байна.

Дуудлагын дагуу тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажилтнууд 20:00 цагаас 7 настай хүүг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсны үр дүнд мөн өдрийн 22:28 цагт сумын төвөөс баруун урд зүгт 55 км зайд орших Хэрцийн-Эхэн гэдэг газраас эсэн мэнд олж аавд нь хүлээлгэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630651
0 эможи

keyboard_arrow_up