УНТЭ дэлхийн жишигт нийцсэн дахин нэг “МЭС ЗАСЛЫН ТАСАГ“-тай боллоо

2021 оны 9 сарын 06

Arslan.mn

Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг /УНТЭ/-ийн дөрвөн давхрын "Мэдээгүйжүүлэг хагалгааны нэгдсэн тасгийн ламинар урсгалтай хагалгааны өрөө"-ний нээлтийн зүйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Тус үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан, УНТЭ-ийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Хишигжаргал болон бусад албаныхан оролцсон юм.

Арга хэмжээг нээж Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлсэн үгэндээ “УНТЭ-т мэс заслын тасгууд цогцоороо шийдэгдэж, шинээр таван мэс заслын хэсэг ашиглалтад орж байна. Ийнхүү ОУ-ын стандарт, шаардлагыг хангахуйц хэмжээний мэс заслын өрөөнүүдтэй болох нөхцлийг бүрдүүлсэн баг хамт олонд талархал илэрхийлье. УНТЭ нь элэг шилжүүлэн суулгах, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг Монголдоо нутагшуулан ажиллаж байгаа. Тэгэхээр бүрэн тоноглогдсон дэлхийн жишигт нийцсэн тус тасаг маш олон хүний амь насыг аварна гэдэгт итгэж байна." хэмээлээ. Arslan.mn

Үргэлжлүүлэн УНТЭ-ийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Хишигжаргал: 

 “УНТЭ нь ард иргэддээ үзүүлэх тусламж үйлчилгээгээ улам нэмэгдүүлэх чиглэлээр үе шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Үүний нэг бол мэс заслын нэгдсэн тасгийг шинэчлэн ашиглалтад оруулах байсан бөгөөд засварын үйл ажиллагааг өнгөрсөн оны 11 сард эхлүүлсэн бөгөөд өнөөдөр ийнхүү мэс засал, мэдээгүйжүүлгийн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийн хамт ашиглалтад оруулж байна. Жил ирэх тусам мэс заслын нэр, төрөл олширч, мэс засалд орох өвчтөнүүдийн тоо өсөн нэмэгдэж байгаа бөгөөд манай эмнэлэг нь жилд эрхтэн шилжүүлэн суулгах, уушги, чих хамар хоолой, нүд, бүдүүн, шулуун гэдэс, үе, эрүү нүүр гэх мэт маш олон төрлөөр нийт 10-13 мянган мэс заслыг амжилттай хийдэг. Харин тус шинэ мэс заслын өрөө ашиглалтад орсноор жилдээ 15-17 мянган мэс заслыг хийнэ гэж төлөвлөж байна. Уг үйл ажиллагаанд гүн туслалцаа үзүүлж ажилласан ЭМЯ, Монголын Ипотекийн корпораци, Хас банкны хамт олонд талархал илэрхийлье.” 

Arslan.mn

Өмнө нь уг тасаг мэс заслын дөрвөн өрөөтэй байснаас зөвхөн хоёр нь ламинарын урсгалтай, өрөөнүүдийн талбай шаардлага хангахгүй, эрэгтэй, эмэгтэй хувцас солих өрөө нь цуг байсан бөгөөд тус засварын үеэр ламинар урсгалаар цэвэршүүлсэн мэс заслын таван өрөөтэй болгож, хувцас солих өрөөг тусгаарлаж, мэс заслын өрөөнүүдийг дэлхийн жишигт нийцсэн байдлаар бүрэн засварлажээ. 

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
630649
4 эможи

keyboard_arrow_up