УЕПГ: Халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгууллаа
2021 оны 9 сарын 06
Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон тус дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэстэй хамтран Халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Байна уу байна” нэгдсэн арга хэмжээг “Хархорин” худалдааны төвд 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр зохион байгуулжээ.
Тус худалдааны төвийн иргэд ихээр үйлчлүүлдэг хэсэгт “Халаасны хулгайн гэмт хэргээс сэргийлье” нэртэй хулдаасан самбар байршуулж, иргэдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх санамж бүхий тараах материал тараасан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
630644
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс