“Энэ хичээлийн жилд танхимын сургалтыг чухалчилна“

2021 оны 9 сарын 06

Arslan.mn

НИТХ-ын Тэргүүлэгчид цахимаар хуралдаж байна. Хурлаар 2021-2022 оны хичээлийн жилийн цаг үеийн мэдээлэл, Улаанбаатар хотын ногоон орон сууц төслийн тухай, Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээврийн төслийн зээлийн хэлэлцээний тухай зэрэг асуудлыг хэлэлцжээ. 

2021-2022 оны хичээлийн жилийн бэлтгэл ажил болоод хичээл сургууль эхэлснээс хойш тулгамдаж буй асуудлын талаарх мэдээллийг Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга танилцуулав.

Тэрбээр, "Улаанбаатар хотын хэмжээнд 286 ерөнхий боловсролын сургуульд 341.500 сурагч суралцахаас нэгдүгээр ангид 38.842 сурагч элсэн орж байна. Энэ жил сурагчид  5:9 гэсэн зарчмаар хичээллэж буй. Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр ангийн сурагчдын цахим бүртгэлийг гурав дахь жилдээ амжилттай явуулж, сурагчдын 52.6 хувь нь цахимаар бүртгүүлж, үлдсэн нь уламжлалт аргаараа бүртгүүлэв.

Сурагчид 2019-2020 оны хичээлийн жилийн тал хувьд, 2020-2021 онд нийт хугацааны гуравны нэгд  нь танхимаар, гуравны хоёрт нь зайнаас хичээллэсэн. Үүнээс үүдэн сурагчдын дунд хичээлийн хоцрогдол их гарч байна. Хэдийгээр зайны сургалтын ирц өндөр, сурагчид дунджаар дунджаар 91 хувийн ирцтэй хичээлдээ оролцож байсан ч үр дүн тааруу гарчээ. Тиймээс танхимын сургалтыг юугаар ч орлуулшгүй" гэдгийг онцлон энэ хичээлийн жилд танхимын сургалтыг чухалчилна гэдгийг тодотголоо.

Arslan.mn

Сурагчдын хичээлийн хоцрогдлыг арилгах цогц төлөвлөгөө гаргаж, нийт 22.556 багшийг сургалт хамруулсан байна. Танхимаар сурч байгаа хүүхдүүдийн хувьд халдвар хамгааллын дэглэм баримтлах, хүүхэд болоод ажилтнууд өвдсөн тохиолдолд хэрхэн ажиллах талаарх түр журам батлагдаад байгаа юм.

Нийслэлийн Боловсролын газраас сургууль, цэцэрлэгт ажиллаж буй багш, ажилтнуудыг дархлаажуулалтад бүрэн хамруулсан бөгөөд энэ сарын 1-ний өдрөөс III тунд хамруулж эхэлжээ. Мөн энэ хүрээнд сургууль, цэцэрлэг бүрд цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах гурван хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллуулж буй. Тус багийнхныг холбогдох бүх сургалтад хамруулсан байна.

Нийслэлд энэ онд улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 57 цэцэрлэг, 32 сургууль, бага сургууль, цэцэрлэгийн есөн цогцолбор, хоёр спорт заал, насан туршийн боловсролын нэг төв, дотуур байрны нэг барилга гэхчлэн нийтдээ 102 барилга ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй. Мөн 69 сургууль, цэцэрлэгт урсгал болон их засвар хийхээр төлөвлөсөн. Тэгвэл 2021 он гарснаас хойш Улаанбаатар хотод нийт найман сургууль, бага сургууль, цэцэрлэгийн хоёр цогцолбор, 16 цэцэрлэг, нэг дотуур байрыг ашиглалтад оруулжээ. Энэ хичээлийн жилд  20 сургууль, цэцэрлэгт засвар хийсэн нь  81 хувьтай үргэлжилж байгаа аж. Цар тахлын улмаас засварын тендерт компаниуд  оролцохгүй байгаагийн дээр барилгын материалын татан авалт удаашралтай, үнэ ханш гэнэт өссөн зэрэг хүндрэл байгааг Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга тодотгосон.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630642
1 эможи

Зочин
2021-09-06 16:59
covidlan covidsaihan coviderdenedee covidsuh covidshatar covid76 covidbazar nariinhaa buyand covid ihdej saihan bna mongolchuudaa oshoo haldvaraa hurtie
Баасандулам
2021-09-06 15:30
Тийм шүү аль болох танхимаар хичээллэх хэрэгтэй ээж, аавууд нь 3 дах вакциндаа хамрагдан дэглэм ээ сайн баримтлах хэрэгтэй
keyboard_arrow_up