УНТЭ “Чихрийн шижин ба чихрийн шижингийн ретинопатийн тусламж үйлчилгээний загвар бий болгох төсөл“-ийг ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

2021 оны 9 сарын 06

Arslan.mn

Эрүүл Мэндийн яам, Чихрийн шижинтэй тэмцэх үндэсний төв ба Орбис Интернейшнл байгууллага хамтран хэрэгжүүлж буй “Чихрийн шижин ба чихрийн шижингийн ретинопатийн тусламж үйлчилгээний загвар бий болгох төсөл"-ийн нээлт өнөөдөр Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг /УНТЭ/-т боллоо.

Нээлтийн арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд Орбис олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Ч.Чимгээ УНТЭ-ийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Хишигжаргал болон бусад албаны хүмүүс оролцсон юм. 

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд С. Энхболд: 

“Монгол улсын өвчлөлийн зонхилох хувийг эзэлдэг халдварт бус өвчин, нэн ялангуяа чихрийн шижин эзэлдэг.  Монгол улсад чихрийн шижин өвчин дангаараа дотоод шүүрэл болох тэжээлийн үеийн бодис солилцооны өвчлөлийн 41 хувийг эзэлдэг. Судалгаанаас үзэхэд насанд хүрсэн хүмүүсийн 20 хүний нэг нь чихрийн шижин өвчинд өртөх эрсдэл өндөр байна. Эрүүл мэндийн салбарын хувьд чихрийн шижин өвчнөөр оношлогдсон хүмүүсийн өвөрмөц хэрэгцээнд нийцсэн олон мэргэжлийн эмч нарын нэгтгэсэн тусламж, үйлчилгээний хяналтын тогтолцоог бүрдүүлэх, цаашлаад хамтран дэмжих тогтолцоог сайжруулахад анхаарч ажиллах болно.

Энэ ажлын хүрээнд чихрийн шижин ба чихрийн шижингийн  ретинопатийн тусламж үйлчилгээний загвар бий болгох төслийг хэрэгжүүлэхэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг өнөөдөр гардуулж байна.  Төсөл нь Ховд, Дархан-Уул аймаг, УНТЭ, УГТЭ, Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хэрэгжинэ.

Энэ дашрамд сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд манай улсад эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах, технологийг нутагшуулах, ЭМЯ болон мэргэжлийн байгууллагатай хамтран оролцож буй Орбис Интернейшнл байгууллагадаа гүн талархал илэрхийлье.” хэмээлээ.

Arslan.mn

УНТЭ-ийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Хишигжаргал: 

“ЭМЯ, Чихрийн шижинтэй тэмцэх үндэсний төв ба Орбис Интернейшнл байгууллага хамтран хэрэгжүүлж буй “Чихрийн шижин ба чихрийн шижингийн ретинопатийн тусламж үйлчилгээний загвар бий болгох” төслийн нээлт, оношилгоо, эмчилгээний багаж хүлээлгэж өгөх арга хэмжээ боллоо.

Чихрийн шижин нь маш олон хүнд шинж тэмдэггүйгээр, хүндэрсэн хойно оношлогддог чимээгүй тахал гэгддэг өвчин. Манай УНТЭ “чихрийн шижин” өвчнийг анх Монгол улсад оношлогдож, эмчлэгдсэн цагаас эхлэн эмчлэх зорилгын хүрээнд тэргүүлэх үүрэгтэйгээр оролцож ажиллаж байна. Манай эмнэлэгт Диабитийн төв байгуулагдан, үндэсний хэмжээний диабитийн эмч нар бэлтгэгдэж, хөдөө орон нутаг, дүүргүүдэд илгээгдэж ажилладаг. Дэлхий нийтэд энэ өвчин түгээмэл тархсан бөгөөд жилд долоон сая хүн энэ өвчнөөр оношлогдож, 30 секунд тутамд нэг хүн хөлөө тайруулж, долоон жирэмсэн эмэгтэй тутмын нэг нь энэ өвчнөөр өвчилж байна. Тиймээс иргэд энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийг хийх нь маш чухал. Үүнээс гадна манай эмнэлэг нь эмнэлгийн мэргэжилтнүүдийнхээ чихрийн шижин өвчний оношилгоо ба эмчилгээний ур чадварыг сайжруулах, эрүүл мэндийн байгууллагын чанартай тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн цуврал үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилтыг тавин ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмжийг донор байгууллагаас хандивласанд баяртай байна.” гэв.

Arslan.mn

Орбис Интернейшнл олон улсын байгууллагын төлөөлөгч н.Гэрэл:

“Чихрийн шижин ба чихрийн шижингийн  ретинопатийн тусламж үйлчилгээний загвар бий болгох төсөлд Орбис олон улсын байгууллага төлөөлөн оролцож байгаадаа баяртай байна. Манай улсад 1989 онд анх Орбис хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Түүнээс хойш олон төрлийн сургалт,  тусламж үйлчилгээний үйл ажиллагааг явуулсаар ирсэн. Орбис байгууллага технологийг их ашигладаг, сургалт болон тусламж, үйлчилгээгээрээ УНТЭ-т эмч нарыг хиймэл орчинд мэс засал хийх боломжийг олгож байна. Та бүхэнд ажлын амжилт хүсье.” Гэв.

Манай улсад чихрийн шижин өвчин нь дотоод шүүрэл, тэжээлийн бодисын солилцооны өвчлөлийн 41,2 хувийг эзэлж, 45 – 65 насныханд хамгийн өндөр 21,811 (63,2%), буюу 10,000 хүн амд 354,8 тохиолдож байна.

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630631
1 эможи

keyboard_arrow_up