СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Амралтын өдрүүдэд ослоор 18 хүн гэмтэж, нэг хүний амь хохирчээ

2021 оны 9 сарын 06

Arslan.mn

2021 оны 09 дүгээр сарын 04,05-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 709 дуудлага, мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 492 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 13 хүн, Орон нутагт  5 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь хохирсон байна.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд: 13

      Гэмтсэн хүн:

  • Явган зорчигч-6
  • Зорчигч-6
  • Жолооч-1

Ослын хэлбэр:

  • Явган зорчигч автомашинд мөргүүлэх -5
  • Хоёр автомашин мөргөлдсөн-4
  • Унадаг дугуй автомашинтай мөргөлдсөн-1
  • Онхолдох-1

Орон нутаг:

      Гэмтсэн хүн: 5

  • Жолооч-3
  • Явган зорчигч-2

Ослын хэлбэр:

  • Мотоцикл- 2
  • Явган зорчигч автомашинд мөргүүлэх -1
  • Онхолдох-4

Ноцтой зам тээврийн ослын талаар:

2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 19:40 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт шороон замд улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолоочийн амь нас хохирсон байна.

Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 157 зөрчил илрүүлсний нийслэлд 104, орон нутагт 53 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Жолооч зорчигч та бүхэн хөдөө орон нутгийн замд зорчихдоо жолооч, зорчигчид хамгаалах бүсийг зүүж хөдөлгөөнөө эхлэх, тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй байхад анхаарч хөдөлгөөнд оролцох, мотоцикл, мопед жолоодох үедээ хамгаалах малгай хамгаалалтын хэрэгсэл өмсөж замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хөдөлгөөнд соёлтой боловсон оролцох шаардлагатай байгааг тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна. 

 

Эх сурвалж:   ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630614
0 эможи

keyboard_arrow_up