Ажлын өдрүүдэд нийт 686 хүн ЭРҮҮЛЖҮҮЛЭГДЖЭЭ

2021 оны 9 сарын 05

Arslan.mn

Цагдаагийн байгууллагаас улсын хэмжээнд үйлдэгдэж буй хэрэг, зөрчил, санал гомдол, дуудлага мэдээллийн талаар тогтмол  мэдээллэдэг билээ. Тэгвэл өнгөрч буй энэ долоо хоногийн хувьд зөвхөн ажлын таван өдөрт гэхэд л 686 хүн эрүүлжүүлэх байранд хоножээ. Өөрөөр хэлбэл архидан согтуурах, танхайрах зөрчил буурахгүй байгааг уг тооноос харж болно. Манай улсын хувьд архи, согтууруулах ундааны хэрэглээ өндөртэй, хэрэглээний соёл төлөвшөөгүй улсуудын тоонд ордог. 

Түүнчлэн энэ долоо хоногт нийт 119 хулгайн гэмт хэрэг гарсан дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Цагдаагийн байгууллагаас хулгайн гэмт хэрэг ихээр үйлдэгддэг хавар, намрын улиралд урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх мэдээлэл, ухуулгын ажлыг тогтмол зохион байгуулдаг. Энэ удаад "Байна уу, Байна" нөлөөллийн аянг эхлүүлэн, ард иргэддээ мэдээлэл, сэрэмжлүүлэг хүргэн ажиллаж байна. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630594
0 эможи

keyboard_arrow_up