ЦАГ АГААР: Ирэх долоо хоногт ихэнх нутгаар хөрсөн дээр ЦОЧИР ХҮЙТЭРНЭ

2021 оны 9 сарын 05

Arslan.mn

Өнгөрсөн шөнө Дорнодын нутгаар ахиухан хэмжээний бороо орж, Орхон, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар хөрсөн дээр 0 гардус давж, цочир хүйтэрлээ. Цаашдаа төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, газар тариалангийн бүс нутгаар шөнөдөө хөрсөн дээр цочир хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

Маргааш буюу энэ сарын 6-нд төв аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7, 8- нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9- нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.

Нутгийн баруун хэсгээр дулаахан, бусад нутгаар сэрүүхэн Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын
хөндийгөөр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 8-13 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 12-17 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
630582
2 эможи

keyboard_arrow_up