ГХЯ-наас БНСУ-д хүчирхийлэлд өртсөн монгол эмэгтэйн асуудлаар ТАЙЛБАР өглөө

2021 оны 9 сарын 04

Arslan.mn

БНСУ-д хоёр жил гаран буудалд ажиллаж байсан Монгол эмэгтэй солонгос захиралдаа зодуулж, хүчирхийлэлд өртсөн хэрэг гарсан аж. 

Тодруулбал, хохирогч эмэгтэй амьд гарахын тулд буудлаас хөл нүцгэн зугатан гарч ойролцоох дэлгүүр рүү гүйж ороод тэнд байсан хүмүүсээс тусламж хүссэнээр аврагджээ. Гэвч хэсгийн цагдаа хохирогчийг хууль бусаар оршин сууж байсан гэх шалтгаанаар эмнэлгийн анхан шатны тусламж ч үзүүлэлгүй шууд саатуулах байр руу шилжүүлсэн аж. Харин хохирогч эмэгтэй мултарсан эрүүгээрээ хоол ч идэж чадахгүй хүнд байгаа тухай мэдээлэл цахим орчинд гарсан.

Уг асуудлаар Монголын улсын Гадаад харилцааны яамнаас дараах тайлбарыг хийжээ.

Уг тайлбарт "Солонгос Улсад болсон үйл явдлыг ГХЯ, Сөүлд бга Элчин сайдын яам эхнээс нь анхаарал тавьж байгаа. Бид бүхий л арга хэмжээг авч, тусламж дэмжлэг үзүүлж байна. Уг хэргийн хохирогч иргэн Н олон нийтэд мэдээлэхгүй байхыг биднээс хүссэн.Бид цаашид шаардлагатай арга хэмжээг авах болно" хэмээжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
630561
2 эможи

Zochin
2021-09-05 18:42
Mash huuhemseg hetsuu humuus. So.d ajilladag buh emegteichuud tsalingaa avahiin tuld dargadaa huchinduuldeg.
я
2021-09-04 13:05
ядуугиин гай олигтой шудрага эх оронтой бол юу гэж хужаа со гадныхнии доор орховдээ
Ханд
2021-09-04 12:12
Солонгосын элчин сайдын яамыг татан буулга ёстой монголчуудын төлөө юу ч хийддэгүй толгой ч цухуулахгүй шүү хоёр мянга мөн ерээд онд монголчууд маш их дээрэлхүүлж бсан шүү элчингийн хаалга хаалтай мөнхийн хаалттай шүү маш олон ээж охидууд хүчирхиылэлд ордог хэлдэггүй болхоос баригдаад явчихвал хэн мөнгө өгнө гэж бодоод хэлээ хазаад өнгөддөг шүү солонгос гэдэг оронд хүний эрхийн асуудал ярих хориотой хаалтай нийгэм манай тэр элчин гэдэг нөхөр бол ёстой юмны чинээ бодохгүй элчин лхагвгасүрэн түүний хүүхэд нар зүгээр мөнгө өгч долгиносон хүмүүсд маш сайн үйлчилдэг жаахан ядаруу хүмүүсийг бол нэг нүдээр ч харахгүй бид нар маш их зовж баригдаад тэр шоронд байхад ёстой асуух нь битгий хэл чих нь дүлий амьтад байдаг байсан шүү хэрэг хийгээгүы үйлдвэрээс шөнийн цагаар баривчилдаг ийм аймаар харгис орон солонгосоос өөр газар байдаггүй байхаа манай төр засаг бол ёстой мэдээгүй юм шиг л байдаг байсан шүү одоо бид нар энд баригдаж ирээд сэтгэл санааны маш их хямралд байсан ийм л элчин сайд гээд байгаа хүмүүсийг нам харгалзахгүй сэтгэл зүрхтэй хүн баймаар бна шүү
keyboard_arrow_up