Өнөөдөр бага зэргийн бороо орно, 8-10 градус дулаан байна

2021 оны 9 сарын 04

Arslan.mn

Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь,  талын  нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн  уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж  голын хөндийгөөр 7-12 градус, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 21-26 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ. Бага зэргийн ороо орно. Салхи баруун хойноос  секундэд 6-11 метр. 8-10 градус дулаан байна.

Багануур орчмоор: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 8-10 градус дулаан байна.

Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 7-9 градус дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630554
0 эможи

keyboard_arrow_up