Улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангах боломж бүрдлээ

2021 оны 9 сарын 03

Arslan.mn

Улсын ургацын комиссын энэ намрын анхны хуралдаан өнөөдөр болж  тариалангийн салбарт авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнгийн талаар комиссын гишүүдэд танилцууллаа. Мөн 2021 оны ургацын урьдчилсан баланс, ургац хураалтын үеийн цаг агаарын ерөнхий төлөв, үр тарианы таримлын болц, ургац хураалтын технологийн онцлог зөвлөмж зэрэг чухал асуудлаар холбогдох албан тушаалтнууд мэдээлэл өгсөн юм. 

Урьдчилсан балансаар улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангах боломж бүрдлээ

Энэ оны ургацын урьдчилсан балансаар 594 мянган тонн үр тариа, үүнээс 559 мянган тонн улаанбуудай, 198 мянган тонн төмс, 117 мянган тонн хүнсний ногоо, 64 мянган тонн тосны ургамал, 203 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн төлөв гарч байна. Улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 60 хувийг дотоодын ургацаас хангах боломж бүрдэхээр байна. 

Энэ нь тариаланч ногоочдын хөдөлмөр зүтгэл нөгөө талдаа төрөөс газар тариалангийн салбарт авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн юм.

Нийт үрийн 30 хувийг шинэчиллээ 

Таримал ургамлын үр сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг эцэслэн УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэн батлуулахаар ажиллаж байгаа бөгөөд  улаанбуудайн шинэ сортын үр гаргах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, анхдагч үрийн аж ахуйг хөгжүүлж үр үржүүлгийн тогтолцоог бэхжүүлэх зорилгоор Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнд санхүүгийн болон техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Ингэснээр нийт үрийн 30 хувийг шинэчилж чадсан. 

ХАА-н тоног төхөөрөмжийг татвараас 18 тэрбум төгрөгөөр хөнгөллөө  

Гаалийн албан татвараас хөнгөлөх болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээр импортоор  нийлүүлэгдэж байгаа хөдөө аж ахуйн зориулалттай шинэ машин механизм, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодис зэрэг бараа бүтээгдэхүүний импортоос урьдчилсан байдлаар 18 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн дүнтэй байна.  

Хүнсний ногооны тариалалт нэмэгдлээ 

“Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Өрхийн тариалан” хөдөлгөөн өрнүүлж,  улсын төсвийн 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 10 нэр төрлийн 176.2 тонн ил талбайн болон хүлэмжийн ногооны үрийн үнийг 80 хувиар хөнгөлөн нийтдээ 10100 гаруй иргэн, хоршоо, байгууллага, аж ахуйн нэгжид олгосноор сонгино, саримс, хэмх, лоолийн тариалалт 5-320 га-аар нэмэгдсэн.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630548
0 эможи

Зангараа
2021-09-04 11:00
Энэ жил ургац маш сайн ургасан. Одоо оюутнууд ургац хураалтанд очиж ажиилаад Мартагдашгүй намрыг ургацын далайтай амилуулах хэрэгтэй. Ургацтай намар цаг сайхан даа.
keyboard_arrow_up