Өршөөлийн хуульд давхардсан тоогоор 4938 хүмүүжигч хамрагджээ

2021 оны 9 сарын 03

Arslan.mn

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнөөдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө.

Өршөөл үзүүлэх тухай хууль 2021 оны долоодугаар сарын 2-нд батлагдаж 6-наас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Уг хуульд 2017 оны зургадугаар сарын 30-ний өдрийн 00:00 цагаас өмнө 2002 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн, 2021 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 00:00 цагаас өмнө 2015 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн, 2021 оны зургаадугаар сарын 24-ний өдрийн 00:00 цагаас өмнө Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн иргэдийг хамруулжээ.

Нийт давхардсан тоогоор өршөөл үзүүлэх хуульд 4938 хүн хамрагдсан байна.  Тухайлбал, насанд хүрээгүй нэг хүүхэд, долоон эмэгтэй, 245 эрэгтэй хүнийг хорих ялаас өршөөн хэлтрүүлжээ.

Шүүхээс өршөөл үзүүлэх тухай хуулийн

  • 4-р зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар нийт 1897 ялтныг өршөөн хэлтрүүлсэн.
  • 5-р зүйлийн 5.1-5.3 зүйлд зааснаар 499 хүнд холбогдох 425 хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосон.
  • 6-р зүйлийн 6.1-6.3 дахь зүйлд зааснаар 602 ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хассанаас 166 ялтан суллагдсан.
  • 7-р зүйлийн 7.1-7.3 зүйлд зааснаар 1061 ялтанд оногдуулсан хорих ялыг дүйцүүлэн хассан.
  • 8-р зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар 879 хүнд холбогдох 873 хэргийг өршөөн шийтгэлээс чөлөөлсөн.

Хорих ялаас өршөөн хэлтрүүлснээр суллагдсан иргэд /нийт 253/ :

  • Насанд хүрээгүй - 1
  • Эмэгтэй - 7
  • Эрэгтэй - 245 байна.

Өршөөлийн хуулиар суллагдсан иргэдийг урьд нь гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэгдсэн эсэхээр нь ангилбал

  • Анх удаа хэрэг үйлдсэн 160
  • Хоёр удаа - 50
  • Гуваас дээш удаа хэрэг үйлдсэн 43 хүн байна. 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630545
0 эможи

keyboard_arrow_up