Талхны үнэ 150-250 төгрөгөөр НЭМЭГДЖЭЭ
2021 оны 9 сарын 03
Цар тахлын үеийн иргэдийн амьжиргаа төдийлөн тогтвортой биш байгаа. Үүн дээр өргөн хэрэглээний хүнс, барааны үнэ нэмэгдэж байгаа нь иргэдийг бухимдахад хүргэж байна. Тухайлбал, талхны үнэ энэ сарын 1-ний өдрөөс эхлэн 150-250 төгрөгөөр нэмэгдэв. “Атар” талх энгийн нь 1450 төгрөг байдаг бол 1600 төгрөг, “Мишээл” зүссэн талх 1850 төгрөгөөс 2100 болж нэмэгдсэн байх жишээтэй.
Мөн сүүний үнэ нэмэгдээд сар боллоо. Савтай сүү 300 төгрөгөөр, ууттай сүү 200 төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.
ХҮНСНИЙ ДЭЛГҮҮРҮҮДЭЭС ЦУГЛУУЛСАН ҮНИЙН МЭДЭЭЛЭЛ:
Бараа бүтээгдэхүүний нэр | Өмнөх үнэ | Одоо зарж буй үнэ |
“Атар” талх | 1,450₮ | 1,600₮ |
“Мишээл” зүссэн талх | 1,850₮ | 2,100₮ |
“Олон үрт” хар талх | 1,750₮ | 1,900₮ |
“Мишээл” жижиг зүссэн | 1,250₮ | 1,400₮ |
“Өглөө” сүү 1л | 3,000₮ | 3,300₮ |
“Цэвэр” сүү 1л | 2,900₮ | 3,200₮ |
“Миний Монгол” сүү 1л | 3,000₮ | 3,300₮ |
“Элекстер” ууттай сүү 0.5л | 1,200₮ | 1,400₮ |
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
630532
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс