“Хулст” нуурын шаварт их биеийн хэсэг нь шигдэж нас барсан байжээ
2021 оны 9 сарын 03
Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Талын буйр” гэдэг амралтын газар энэ 31-ний өдрийн 20:00 цагийн орчим иргэн Х нь тус амралтын газраас гараад сураггүй тухай дуудлагыг Онцгой байдлын албанд ирүүлсэн.
Улмаар аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, “Талын буйр” ХХК-ийн ажилтнууд энэ 02-ны өдрийн 05:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлж мөн өдрийн 11:00 цагт Халхгол сумын төвөөс баруун хойд зүгт 77 км-т, Ялалт 2 дугаар багийн нутаг “Хулст” нуурын шаварт их биеийн хэсэг нь шигдэж, толгойн хэсэг ил гарсан байдалтай байсныг олж цогцсыг сумын хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
3
1
1
1
12
2
7
4
630513
33 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс