Монголд мөнгө угааж байсан 800 хятадын толгойлогчдод 4-5 жилийн ХОРИХ ЯЛ оноов

2021 оны 9 сарын 03

Arslan.mn

Өнгөрсөн 2019 онд манай улсад БНХАУ-ын 800 иргэн орж ирж, цахим сүлжээ ашиглан мөнгө угааж байсныг илрүүлсэн. Тэгвэл тэднийг толгойлж байсан хятад иргэдэд Монголын шүүхээс ял оноолоо.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч БНХАУ-ын иргэн Шүй Хуй Хуан / Xu Hui huang/, Хуан Яао Шэн / Huang Yao Sheng /, Еэ Чин Хуй / Ye Quing Hui /, Нарису / Narisu /, Хуан Ши Бин / Huang Shi Bin /, Лиан Жү Фөн / Liang Ju Feng / нарын 6 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүхэд 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр товлогдон 2 өдөр үргэлжилсэн шүүх хуралдаанаар дараах шийдвэрийг гаргасан байна.

  • Шүүгдэгч Шүй Хуй Хуан, Хуан Яао Шэн, Еэ Чин Хуй нарыг зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 2 жил хорих,
  • Шүүгдэгч Нарису, Хуан Ши Бин, Лиан Жү Фөн нарыг зохион байгуулалттай гэмт бүлэгт элссэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрийг 1 жил хорих,
  • Шүүгдэгч Шүй Хуй Хуан, Хуан Яао Шэн, Еэ Чин Хуй, Нарису, Хуан Ши Бин, Лиан Жү Фөн нарыг залилах гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь хэсэгт зааснаар тус бүрийг 3 жил хорих ялаар шийтгэж,
  • Шүүгдэгч Шүй Хуй Хуан, Хуан Яао Шэн, Еэ Чин Хуй нарт оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг тус бүр 5 жил хугацаагаар хорих,
  • Шүүгдэгч Нарису, Хуан Ши Бин, Лиан Жү Фөн нарт оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 4 жил хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож шийдвэрлэсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
630508
5 эможи

х
2021-09-04 13:44
хамтарсан монгол төриин хулгаачууд ямар ял авсан бэ гэж бодов зүгээрл өөрсдөө л гэж шаажииндааа ха
DR. UROLOGIST
2021-09-03 12:18
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
DR. UROLOGIST
2021-09-03 12:18
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Зочин
2021-09-03 12:03
Нөгөө их өндөр хүчин чадалтай компьютер гар утас бусад зүйл яалаа дээд шүүх хүртэл шатаар дамжаад ялгүй болох биз авилгыг мөнгө байгаадаа
ШОРОН Ч ГЭЖ ДЭЭ
2021-09-03 11:37
4-5 ЖИЛИЙН ЯЛ ОНООЛОО ГЭХЭЭРЭЭ Л ХУДЛАА БОЛДОГ ЮМ ДОО, ШОРОН Ч ГЭЖ БАРАГ МӨНГӨӨР ЗОДООД ХАХУУЛДАН АМАРЧ БАЙГААД ГАРДАГ ЮМ БИШ ҮҮ...
batzorigt
2021-09-03 09:34
erdo yl n ingeed boloo yu mongoldo haltai hytadad irgeded erooltei iim huul haana bna mongold bid hytad ulsad iim gemt hered uildsen bol shuud tsaaz mongoliin huul unendee l dormjlol yuma
keyboard_arrow_up