ФОТО: 2020 оны ШИЛДЭГ ӨВЛӨН УЛАМЖЛАГЧИД “Хүндэт өргөмжлөл“ гардууллаа

2021 оны 9 сарын 02

Arslan.mn

Соёлын сайд Ч.Номин Монгол Улсын соёлын биет бус өвийн 2020 оны шилдэг өвлөн уламжлагч, Увс аймгийн Малчин сумын харьяат, Баяд бийч, ихэлч Ж.Хумбааг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.

Соёлын сайдын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/18 тоот тушаалаар Монгол Улсын соёлын биет бус өвийн шилдэг 3 дахь өвлөн уламжлагчийг тодруулан, алдаршуулж, “Хүндэт өргөмжлөл”, мөнгөн шагнал болох гучин сая төгрөгөөр шагнан урамшуулахаар шийдвэрлэсэн юм. Ковид-19 цар тахлын улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байсан шагнал гардуулах ёслолын ажиллагааг өнөөдөр Соёлын яам дээр зохион байгуулжээ.

Arslan.mn

Жутаагийн Хумбаа нь 1942 онд төрсөн, 79 настай. Баяд бий биелгээ, ихэлийн татлагыг 10 настайгаасаа эхлэн аав, ээжээсээ сурч, эдүгээ 70 шахам жил өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлж байгаа юм. Ж.Хумбаа нь 1959 оноос эхлэн сум орон нутагтаа нэгдлийн малчин, сургуулийн тогооч, эмнэлгийн асрагч, зочид буудлын үйлчлэгч зэрэг ажил хийж улс орондоо 30 гаруй жил хөдөлмөрлөж, гавьяаныхаа амралтад гарсан.

Тэрбээр Улаанбаатар хотноо зохиогдсон “Алтан тулга” ардын урлагийн их наадам /1980, 1981/, Ардын язгуур урлагийн улсын 1, 2-р үзлэг /1983, 1988/, Олон улсын кино наадам /1989/, Ардын хувьсгалын 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан Ардын урлагийн их наадам /2001/, ЮНЕСКО-гийн Монголын морин хуур хөгжмийн уламжлалт урлагийг хамгаалах наадам /2007/, язгуур урлагийн “Ойрад түмэн” наадам /2016/, “Нүүдэлчин Монгол-2018” соёлын биет бус өвийн наадам зэрэг улсын болон олон улсын чанартай наадамд тус тус оролцож, алтан тулга, алт, мөнгө, хүрэл медаль хүртэж, Язгуур урлагийн уламжлалт арга барил, дэг сургууль, намба төрхийг төгс эзэмшсэн “Өвлөн уламжлагч”, Монгол Улсын шилдэг “Өв тээгч” медаль, ЮНЕСКО-гийн “Хүндэт өргөмжлөл”-өөр тус тус шагнагдаж байжээ. 1990 онд БНХАУ, 2002 онд ОХУ-ын Тува улсад аялан тоглолт хийсэн.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
4
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
630497
6 эможи

keyboard_arrow_up