Л. ХАЛТАР: УБТЗ-ын даргад дэвшүүлсэн ГУРВАН ХҮНИЙГ ямар шалтгаанаар зөвшөөрөөгүйг Оросын тал хэлээгүй

2021 оны 9 сарын 02

Arslan.mn
Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын зүгээс удаа дараа “УБТЗ”-ын даргад Ц.Хүрэлбаатар, Б.Даваасүрэн, Г.Сэрээнэндорж нарын гурван хүн санал болгосон ч Оросын тал зөвшөөрөөгүй.

Харин ямар шалтгааны улмаас тус гурван эрхмийг Оросын тал хүлээн зөвшөөрөөгүй талаар Л. Халтар сайдаас тодруулахад тэрбээр:

“Надад одоогоор ямар ч мэдээлэл алга. Өмнө Б.Даваасүрэн, Г.Сэрээнэндорж нарыг санал болгосон ч зөвшөөрөөгүй. Харин гурав дахь удаагаа УБТЗ-ын орлогч дарга Ц. Хүрэлбаатарыг санал болгосон. Одоогоор ямар ч хариу алга” гэлээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар дээрх гурван эрхэм ажлын туршлагагүй, авлига, албан тушаалын хэрэгт нэр холбогдсон тул Оросын тал хүлээн зөвшөөрөөгүй хэмээж байгаа юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
630493
4 эможи

Зочин
2021-09-03 01:41
Ман аас ч. Ганзориг энэ хүн төмөр замыг битгий хэл улсаа ч өөд авч явж чадна Батхүүтэй холбоогүй бхад хамтатгаад хэлмэгдүүллээ Ганзоригийн толгойг улсын эрх ашгийн төлөө ашиглах хэрэгтэй
keyboard_arrow_up