Л.ЭНХ-АМГАЛАН: Хулгай хийсэн МҮИС-ээс би УУЧЛАЛТ ГУЙХГҮЙ, шүүхэд өгнө
2021 оны 9 сарын 02
Монголын үндэсний их сургууль Боловсрол, шинжлэх ухааны сайдыг уучлалт гуйхыг шаардаж, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхэд хандаж байгаагаа өнөөдөр мэдэгдлээ.
Харин үүний хариуд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "МҮИС бол МУИС-тай адилхан нэр авснаар олон мянган хүүхдийн ирээдүйн боловсролд эрсдэл үүсгэсэн, гэмт хэргийн шинж чанартай харагдаж байна. Монголын үндэсний их сургууль хэмээх нэр Монгол түмний өмч. Хэн нэгний хувийн компани үүнийг өмчилж, бизнес хийх эрх байхгүй. МҮИС намайг шүүхэд өгч байгаа бол би ч бас шүүхэд өгч шийдүүлнэ. Намайг уучлалт гуй гэсэн. Надаас хулгай хийсэн хүнээс би уучлалт гуйхгүй" хэмээн цахим хуудсандаа бичжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
5
1
1
630479
7 эможи
Зочин
2021-09-03 01:14
Ямар нэртэй сургуульд сурсанаа мэдэхгүй төгссөн сэхээтнүүд юм уу?Улс;Үндэс гэсэн 2 үгний ялгаа заагыг мэддэггүй Боловсролын яамны сайдыг сэнтийгээс нь буулгасугай.Түмний хүүхдийн төөрөгдөл нэрээр юу хийх гэсэн нөхөр вэ?
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс