МҮИС Боловсрол, шинжлэх ухааны сайдыг ШҮҮХЭД ӨГНӨ

2021 оны 9 сарын 02

Arslan.mn

Монгол Улсын их сургууль (МУИС) болон Монголын үндэсний их сургууль (МҮИС) хэмээх хоёр сургуулийн нэр утга ойролцоо тул хооронд нь андуурах тохиолдол гардаг. 

Мөн олон улсад Монголын их, дээд сургууль эрэмбэлэгдэхэд дээрх давхцал хойш нь татдаг талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан наймдугаар сарын 26-нд хийсэн хурлын үеэр дурдсан. Тэрбээр мөн Монголын үндэсний их сургууль гэх нэр нь төрийн өмч тул буцааж авна хэмээн мэдэгдсэн билээ. 

Энэхүү мэдэгдлийн хариуд Монголын үндэсний их сургуулиас ажил хэргийн нэр хүндээ хамгаалж, нэр төр, алдар хүндээ сэргээх зорилгоор Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхэд өнөөдөр хандаж байгаагаа зарлав.

Тус сургуулийн хамт олон дээрх мэдэгдлийг хариуцлагагүй, доромж утгатай, гүтгэсэн үйлдэл хэмээн үзэж, 

  • Боловсрол, шинжлэх ухааны сайдыг уучлалт гуйх
  • Луйвар хийсэн гэх үйлдэлдээ няцаалт хийх
  • Боловсрол, шинжлэх ухааны сайдын хувиар мэдээлэл тараасан хэлбэр хэрэгслээр залруулга гаргахыг шаардаж байгаа юм.

Монголын үндэсний их сургуулийг 20,000 гаруй хүн төгссөн бөгөөд өдгөө 15,000 гаруй оюутантай аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630478
0 эможи

keyboard_arrow_up