“BARILGA EXPO 2021” үзэсгэлэн яармаг болно

2021 оны 9 сарын 02

Arslan.mn

Шинэ үеийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 95 жилийн ойн баярын хүрээнд “BARILGA EXPO 2021” үзэсгэлэн яармаг есдүгээр сарын 9-12-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд зохион байгуулагдахаар боллоо. Барилга хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Барилга.мн, Монголын барилгын Үндэсний ассоциациас хамтран зохиож байгуулж буй тус үзэсгэлэн яармагт 100 гаруй аж ахуйн нэгжүүд оролцож, шинэ орон сууц, шилдэг архитекторуудын бүтээл, орчин үеийн барилга байгууламжийн зураг төсөл, барилгын бараа материал, дэвшилтэт технологийг олон нийтэд танилцуулах юм байна.

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан халдвар хамгааллын дэглэмийг баримтлан, төрийн байгууллагын зөвшөөрлийн дагуу, хариуцлагын гэрээг байгуулан үзэсгэлэнг зохион байгуулж байгаа бөгөөд вакцины 2 дахь тундаа хамрагдсан иргэд оролцох боломжтой аж.

Мөн үзэсгэлэнд оролцогчдын цахим талбайг BARILGAEXPO.MN сайт дээр давхар бий болгон үзэсгэлэнг үзэх боломжийг иргэдэд олгох гэнэ.

Та үзэсгэлэнд хүрэлцэн ирснээр барилгын материалын өргөн сонголт хийх, ипотек, хувь лизингээр авах боломжтой шинэ орон сууц, хаусны төслүүдийн талаарх мэдээллийг нэг цэгээс авах, түүнчлэн 5-40 хувь хүртэлх хямдрал, урамшуулал, бэлэгтэй худалдан авалт хийх боломжтой.

Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх цогц хөтөлбөр” - ийн хүрээнд ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдийг орон сууцжуулах тал дээр төр засгаас ихээхэн анхаарч ажиллаж байгаа. Тиймээс та шинэ орон сууц худалдан авах, орон сууцаа томруулах гэж байгаа бол “BARILGA EXPO 2021” үзэсгэлэн, яармагт хүрэлцэн ирж нэг дор 50 орчим төслүүдийн мэдээллийг авч, харьцуулалт хийн худалдан авах боломжтой.

Ерөнхий зохион байгуулагч: Барилга МН

Хамтран зохион байгуулагч: БХБЯам, БХТөв, МБҮАссоциаци

Ерөнхий ивээн тэтгэгч: Grand Marshal Luxury Villas

"Гранд маршал" дөрвөн улирлын цогцолбор хотхон, Цэвэр агаарт дээд зэргийн тав тухыг мэдрүүлэх тансаг зэрэглэлийн Мульти хаус, Пент хаус, Таун хаус, Твин хаус, Сингил хаусаны хотхон юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630468
0 эможи

keyboard_arrow_up