ТЦА: Өчигдөр хүүхэд өртсөн осол бүртгэгдээгүй, нэг иргэн амиа алдсан
2021 оны 09 дугаар сарын 01-ний өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 342 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 231 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 8 хүн гэмтэж, Орон нутагт 2 хүн гэмтэж, 1 хүн амь хохирсон.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд гэмтсэн хүн:
Явган зорчигч-4
Зорчигч-3
Жолооч-1
Ослын хэлбэр:
- Явган зорчигч автомашинд мөргүүлэх -3
- Гурван автомашин мөргөлдөж-1
- Хоёр автомашин мөргөлдсөн-1
Орон нутагт гэмтсэн хүн:
- Зорчигч-2
- Явган зорчигч-1
Ослын хэлбэр:
- Автомашинаас унасан-1
- Онхолдсон-2
Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 46 зөрчил илрүүлсний нийслэлд 29 орон нутагт 17 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
АНХААР
Хичээлийн шинэ жил эхэлж явган зорчигчын хөдөлгөөн нэмэгдэж байгаа тул жолооч та бүхэн сургууль орчмын бүсэд хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой зорчиж гарц гарамтай хэсгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурдыг хасч өнгөрөх шаардлагатай байна. Мөн та бидний ирээдүй болсон үр хүүхдээ автомашинд авч явахдаа хамгаалах бүсийн зүүлгэх, зориулалтын суудалд суулгах, харгалзах хүнтэй тээвэрлэж ирээдүйгээ хамгаалж хөдөлгөөнд оролцохыг тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА