МУБИС-д МОНГОЛ-КАЗАХ, МОНГОЛ-ТУВА хэлний бага ангийн багш бэлтгэнэ

2021 оны 9 сарын 02

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга С.Дулам тэргүүтэй гишүүдийг хүлээн авч уулзсан билээ.

Энэ үеэр хос хэлээр боловсрол эзэмшихийг хуульчлах, МУБИС-д монгол-казах, монгол-тува хэлний бага ангийн багш бэлтгэх анги нээх, гадаадад байгаа монгол хүүхдүүдийн монгол хэлний боловсролд анхаарах, Монгол хэлний их тайлбар толь, Монгол хэлний соёлын их тайлбар толь бүтээхэд шаардагдах хөрөнгийг шийдвэрлэх нь зүйтэй гэдгийг Ерөнхийлөгч хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл есөн зүйл, 74 зорилт бүхий Төрөөс хэлний талаар баримтлах бодлогын баримт бичгийн төслийг боловсруулж дууссан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630458
0 эможи

keyboard_arrow_up