Их Монгол Улсын гудамжийг Зайсангийн гудамжтай холбоно

2021 оны 9 сарын 02

Arslan.mn

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Нийслэлийн Хан Уул дүүргийн 11-р хороо Ривер хиллс хотхоноос Зайсангийн гудамж хүртэл 1 км авто замын трассд өртөөд байсан зарим мод, бут, сөөгийг Нийслэлийн Байгаль орчны газар, гүйцэтгэгч “Даймонд рөүд” ХХК-тай хамтран шилжүүлэн суулгах боломжтойг нь стандартын дагуу нүүлгэн шилжүүлэн газар шорооны ажил буюу авто замын далангийн дүүргэлтийн ажил хийгдэж байна.

Ажлын явц 10 хувьтай үргэлжилж байна. Төсөл хэрэгжсэнээр авто замын сүлжээ сайжирч, Их Монгол Улсын гудамжийг Зайсангийн гудамжтай холбогдох авто замын сүлжээ бий болохоос гадна замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах ач холбогдолтой юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630451
0 эможи

keyboard_arrow_up