Нэхмэлийн шар орчмын орон сууцны гаднах талбайг ТОХИЖУУЛЖ дуусжээ

2021 оны 9 сарын 02

Arslan.mn

Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт ашиглалтын шаардлага хангахгүй болсон Нэхмэлийн шар байруудыг буулган, төслийн хүрээнд шинэ орон сууцнууд барьсан. Тэдгээр орон сууцны барилгуудын дунд барилга барих гэж байсан “Марта Грийн” ХХК-ийн газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар өнгөрсөн дөрөвдүгээр сард цуцалсан. Учир нь тус газарт барилга барихыг эсэргүүцэж, оршин суугчид нь хотын даргад хандаж, хүсэлт гаргасны дагуу хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж байгуулахаар болсон юм.

Тус байршилд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч “Асиан сити” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Нийслэлийн Ерөнхий архитекторын баталсан тохижилтын загвар зургийн дагуу 0.2 га талбайд 40 машины зогсоол, явган хүний зам, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын болон спорт талбай бүхий тохижилтыг бүрэн хийж дуусжээ.

Ингэснээр дахин төлөвлөлтийн хүрээнд барьсан 35а, 35б, 14, 37а дугаар байрны 700 гаруй өрх  эрүүл аюулгүй, тав тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630450
1 эможи

keyboard_arrow_up