Замын цагдаагийн газрын дэргэдэх нэмэлт гүүрийн ажил 30 ХУВЬТАЙ үргэлжилж байна

2021 оны 9 сарын 02

Arslan.mn

Өнгөрсөн зургаадугаар сарын үргэлжлэн орсон борооны улмаас Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төслийн барилгын ажлын явцад түр ашиглахаар байгуулсан үндсэн гүүрний доод хэсгийн буцаж эргэх чиглэлийн түр гүүрэн байгууламжийг сэтлэн авто замын хөдөлгөөнийг хаасан.

Энэхүү гүүрэн байгууламжийг үндсэн гүүрийн ажил дуустал түр ашиглахаар төлөвлөж байсан ч иргэдийн санал хүсэлт болон зорчих хөдөлгөөний эрчимд тулгуурлан байнгын ашиглалттай 60 метр гүүрэн байгууламж болгохоор барилгын ажлыг эхлүүлээд байна.

Нэмэлт гүүрний доод талын өрөмдмөл гүнд 1.5 метрийн диаметртэй шон суурийг газрын түвшнээс 19-20 метрийн гүнд суулгах ажил хийгдэж суурийн ажил бүрэн дуусаж дам нуруу бэлтгэх ажил хийгдэж байгаа бөгөөд барилгын ажил 30 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630446
1 эможи

Зочин
2021-09-07 09:19
Энэ гүүрэн дээгүүр явдаг явган зорчигчийн зам хийчвэл хөдөлгөөний ачаалал нилээд хэмжээгээр буурна даа.Тав алхаад төвдөө очих боломжтой штэ, дарга нар минь ээ.
keyboard_arrow_up