Намрын ургацад эрсдлийн үнэлгээ хийж, шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлж байна

2021 оны 9 сарын 01

Arslan.mn

Энэ намрын ургацад эрсдэлийн үнэлгээ хийсэн бөгөөд ажлын хэсгийн дүгнэлтээр 5, 6-р сард өдөр шөнийн температурын хэлбэлзэл ихтэй, хүйтэн сэрүүн байсан,  6, 7 дугаар сард аадар хэлбэрийн хур тунадастай, шөнөдөө сэрүүн байсан зэрэг нь таримлын өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлж улмаар болц оройтох шалтгаан болсон гэж дүгнэлээ.

Мөн Ковид-19 цар тахлын үед хилийн бүсэд үүссэн нөхцөл байдлын улмаас зарим төрлийн ургамал хамгааллын бодис, бордооны нийлүүлэлт тасалдаж улмаар таримал ургамал өвчин, хортонд өртөх явдал гарч хураан авах ургацын хэмжээнд сөргөөр нөлөөлж болзошгүй байгаа юм.  

Түүнчлэн ургац тогтоох үеэр нийт хураах талбайн 30 хувь нь сүүн болцын төгсгөл, аарцан болцын эхний үед, 10 хувь нь сүүн болцын төгсгөлд байгаа нь ургац хураалтын ажилд хүндрэл учруулж болзошгүй тул хураах арга технологи, техникийн бэлэн байдал, ажиллах хүн хүчний асуудалд онцгой анхааран ажиллаж байна.

Ургац хураалтад нийтдээ 1041 комбайн,  220 гаруй үтрэм, 1178 ширхэг хөдөө аж ахуйн машин, техник тоног төхөөрөмж ажиллах бөгөөд техник засварын ажил 80 гаруй хувьтай явагдаж байна.

ОХУ-аас үр тариа хураах өндөр хүчин чадлын 50 гаруй комбайныг ХААН банкны санхүү, түрээсийн үйлчилгээгээр нийлүүлсний зэрэгцээ  Беларусь Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр ногоон тэжээл бэлтгэх зориулалттай 60 иж бүрдэл,  төмсний 30 иж бүрдэл,  хүнсний ногооны 20 иж бүрдэл техник, тоног төхөөрөмжийг ургац  хураалтаас өмнө нийлүүлж, хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор ажиллаж байна.

Улсын хэмжээнд үр тариа хадгалах 523 мянган тоннын багтаамжтай төмөр бетон элеватор байгаагаас Хөдөө аж ахуйг дэмжих санд 182 мянган тонн, хувийн хэвшилд 341 мянган тонн нь ашиглагдаж байгаа бөгөөд элеваторуудын ариутгал, засвар үйлчилгээ хийгдэж буудай хүлээн авахад бэлэн болоод байна.  

Улаанбаатар хотод төмс, хүнсний ногоог хямд үнээр борлуулах, ногоочдын борлуулалтыг дэмжих зорилгоор Нийслэлийн Захирагчийн ажлын албатай хамтран 9 дүүргийн 24 байршилд томоохон хэмжээний төвлөрсөн цэг байгуулан ажиллаж байгаагийн зэрэгцээ дүүрэг, хороо, хорооллын дунд төмс, хүнсний ногооны борлуулалтыг чөлөөтэй явуулах боломжийг олгож хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630433
1 эможи

keyboard_arrow_up