МАН-ын Удирдах зөвлөл 16:00 цагт ХУРАЛДАНА

2021 оны 9 сарын 01

Arslan.mn

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр буюу есдүгээр сарын 1-ний өдөр 16:00 цагаас хуралдахаар болжээ.  Уг хурлаар нөхөн сонгуульд нэр дэвшигчдийг эцэслэн тодруулна.

Тодруулбал, УИХ-ын сонгуулийн Хэнтий аймгийн 18, нийслэлийн СХД-ийн 28-р тойрогт болох нөхөн сонгууль ирэх аравдугаар сарын 10-нд болно. Тус хоёр тойрогт нийт долоон хүн нэр дэвших хүсэлтээ гаргажээ.

Харин МАН-ын Удирдах зөвлөл нэр дэвшигчдийг тодруулахдаа социологийн судалгааны үр дүнд үндэслэн, олон нийтийн дэмжлэгийг авах хамгийн өндөр боломжтой намын гишүүний нэрийг намын Бага хуралд оруулах аж. Бага хурал үргэлжлүүлэн 17 цагаас хуралдана гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630420
0 эможи

keyboard_arrow_up