Өнөөдөр 3726 хүнээс халдвар илэрч, долоон хүн нас барлаа

2021 оны 9 сарын 01

Arslan.mn

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 3,726 хүнээс коронавирусний халдвар илэрлээ. Энэ нь цар тахал гарснаас хойш Монгол Улсад нэг өдрийн дотор бүртгэгдсэн хамгийн өндөр тохиолдол юм. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 217,546 болж нэмэгдэв.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 916 нь нийслэл хотод,
  • 2,810 нь орон нутагт бүртгэгджээ.

Мөн хугацаанд 3,177 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Харин коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны долоон хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 944 хүн эндээд байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 14,829 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 18,239 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 9,500
  • Хүндэвтэр- 4,004
  • Хүнд – 1,077
  • Маш хүнд - 248 хүн байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630414
0 эможи

keyboard_arrow_up