ОСНААУГ: Орон сууцны хуулийн үзэл баримтлалын талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа
Барилга, Хот байгуулалтын яамнаас 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Орон сууц нийт аж ахуйн удирдах газар дээр Орон сууцны хуулийн үзэл баримтлалын талаар хэлэлцүүлэг зохион байгуулж Барилга, Хот Байгуулалтын Яамны Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн бодлого зохицуулалтын газрын дарга Г.Цогтсайхан, Орон сууцны ашиглалт, үйлчилгээ хариуцсан Ахлах мэргэжилтэн П.Очирдаваа, ОСНААУГ-ын Инженерийн байгууламж хариуцсан дэд дарга бөгөөд Ерөнхий инженер С.Батмөнх, Хэрэглэгчийн үйлчилгээ хариуцсан дэд дарга Г.Гантулга болон холбогдох мэргэжлийн ажилтнууд оролцон санал бодлоо солилцлоо.
Орон сууцны хууль анх 1999 онд батлагдаж, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн тухай эд хөрөнгийн тухай хуультай уялдаж мэргэжлийн байгууллага, СӨХ-ны чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах, орон сууцны барилгын ашиглалтыг сайжруулах, сууц өмчлөгчдийн эрх ашигт нийцүүлэх зорилгоор өөрчлөгдөж байжээ.