Өнөөдөр дархлаажуулалтын явуулын дөрөв, суурин 45 цэг ажиллана

2021 оны 8 сарын 31

Arslan.mn

Улаанбаатар хотод өнөөдөр /2021.08.31/ явуулын дөрвөн, суурин 45 цэгт 70 багийн 363 эмч, ажилтан ажиллаж, 9112 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүд 09.00-17.00 цаг хүртэл ажиллана.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр /2021.08.30/ Covid-19 халдварын эсрэг вакцины эхний тунд 771, хоёр дахь тунд 2548, гурав дахь тунд 6944, нийт 10.263 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын эхний  тунгийн хамралт 74.1 хувь, хоёр дахь тунгийн хамралт 69.3 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2682 (22.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 58.416 (65.7 хувь), 16-17 насны 23.869 (70.4 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630355
0 эможи

keyboard_arrow_up