ОУ-ын Ротари байгууллагаас УНТЭ-т 25 сая төгрөгийн өртөг бүхий онлайн сургалт, хурлын иж бүрэн төхөөрөмжийг хандивлалаа

2021 оны 8 сарын 30

Arslan.mn

ОУ-ын Ротари байгууллагын санхүүжилтээр, БНСУ-ын Рафаэл Интернэйшнл ТББ-аас УНТЭ-ийн Бөөрний төв болон Эрхтэн шилжүүлэн суулгах төвд 25 сая төгрөгийн өртөг бүхий онлайн сургалт, хурлын иж бүрэн төхөөрөмжийг хандивлалаа.

2019 оноос эхлэн хэрэгжиж буй ОУ-ын Ротари байгууллагын Монголын эрхтэн шилжүүлэн суулгалтыг чадваржуулах VTT GG1991269 төслийн хүрээнд тус хоёр төв олон улсын болон дотоодын онлайн сургалт семинарыг удаа дараа амжилттай зохион байгуулж ирсэн бөгөөд эдгээр төхөөрөмж эмч мэргэжилтнүүдийг чадваржуулах ажилд тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт хандивлагч болон хамтран ажиллаж буй ОУ-ын Ротари байгууллагын 3640 дүүргийн Ёндынпу клуб, 3450 дүүргийн Улаанбаатар клуб, Рафаэл Интернэйшнл ТББ итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Онлайн сургалт, хурлын иж бүрэн төхөөрөмжийг УНТЭ-ийн Бөөрний төв, Эрхтэн шилжүүлэн суулгах төвд хандивласан ОУ-ын ротари байгууллага болон БНСУ-ын Рафаэл Интернэйшнл ТББ-ын хамт олондоо баярлалаа.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630352
0 эможи

keyboard_arrow_up