Үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон АНХААРУУЛЖ байна

2021 оны 8 сарын 30

Arslan.mn

2021 оны наймдугаар сарын 30-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн, Орхон голын адгаар, Ховд гол Мянгад сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-50 см нэмэгдэж, Бэлтэс, Бүгсий, Үүр, Дэлгэрмөрөн, Сэлэнгэ, Орхон, Онон, Хэрлэн, Идэр, Байдраг, Таац, Онги, Буянт, Ховд, Чигж, Баруунтуруун, Тэс зэрэг голууд үерийн түвшинг 5-155 см, Улз, Халх болон Сэлэнгэ мөрөн / Хялгант тосгон Зүүнбүрэн, Сүхбаатар / Орхон голын дундуур үерийн аюултай түвшинг 10-85 см даван тус тус хүчтэй үерлэж байна.

Маргааш буюу наймдугаар сарын 31-нд Орхон голын дунд болон Сэлэнгэ мөрний адгаар усны түвшин 10-50 см нэмэгдэх төлөвтэй байна. Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630347
0 эможи

keyboard_arrow_up