Өвөрхангай аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагчдад нэг сая төгрөгийн тэтгэлэг олгов

2021 оны 8 сарын 30

Өнгөрсөн жил төгсөх ангийн сурагчид багштайгаа цахимаар харилцан Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэсэн. Өөрийнхөө нөөц бололцоог дайчлан цахим хичээлдээ амжилттай суралцаж Элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан сурагчдад өнөөдөр тэтгэлэг олголоо.

Тодруулбал, Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн сурагч И.Ундрахжаргал, 4-р сургуулийн сурагч Б.Ариунцэцэг, Хайрхандулаан сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч Д.Одгэрэл, "Мэргэд" сургуулийн сурагч Э.Энхчимэг нарт тус бүр нэг сая төгрөгийн тэтгэлэг олгож, амжилт хүслээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630346
0 эможи

keyboard_arrow_up