Шүүхийн зааланд олон хүн цугласны улмаас агааргүйтэж, нэг оролцогч татаж унажээ

2021 оны 8 сарын 30

Arslan.mn

456 хүнд 8 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан "Нарны хүү, Сарны охин" ХХК-ийн захирал Д.Гүрсоронзод холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр 09.30 цагаас эхэлсэн.

Энэ үеэр шүүхийн зааланд олон хүн цугласны улмаас агааргүйтэж, нэг оролцогч татаж унажээ. 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас "Нарны хүү, Сарны охин" ХХК-ийн захирал Д.Гүрсоронзод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн/-г тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад /Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан/ заасан гэмт хэрэгт холбогдуулан Д.Батбаяр, Д.Гүрсоронз, Д.Одгэрэл нарт яллах дүгнэлт үйлдээд байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630329
0 эможи

Зангаа
2021-08-30 11:43
Шүүх засаглал дампуурч алга болчоод байхад шүүхдэлцээд байдгийг их гайхаж байна.
keyboard_arrow_up