СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Машины бүхээгт дарагдсан цогцсыг цагдаад хүлээлгэж өглөө

2021 оны 8 сарын 30

Arslan.mn

Завхан аймгийн Тэлмэн сумын Өгөөмөр багийн “Тээлийн-Ам’’ гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 120 км-т, сумын төвөөс баруун зүгт 30 км-т, Тосонцэнгэл сумын төвөөс баруун урд зүгт 90 км-т/ суудлын автомашин онхолдож нэг иргэн автомашины бүхээгийн төмөр хийцэд хавчуулагдаж нас баржээ. 

Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг онцгой байдлын газарт наймдугаар сарын 26-ны өдрийн 23:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид 08.27-ны өдрийн 01:10 цагт очиход тус аймгийн Тэлмэн сумаас Улиастай сумын чиглэлд иргэн Б-гийн жолоодож явсан “Приус-20” загварын суудлын автомашин /2 зорчигчтой/ онхолдож, тус аймгийн харьяат иргэн Б /27 настай, эмэгтэй/ нь автомашины бүхээгийн төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байсан тул цогцсыг гаргаж, тус аймгийн Тосонцэнгэл сум дахь Цагдаагийн хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгчид шилжүүлж өгсөн. Мөн иргэн Б /25 настай, эрэгтэй/, Б /37 настай, эмэгтэй/ нас барсан байсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
1
angry an post
630311
3 эможи

keyboard_arrow_up