СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Шинжилсэн сорьцын 22 хувьд нь дельта, 31 хувьд нь альфа хувилбар илэрчээ
Энэ сарын 29-ний байдлаар манай улсад нийт 207 452 хүн ковид 19-ий халдвар авч, 924 хүн нас барлаа.
Энэ сарын 17-ны байдлаар АШУҮИС-ийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар шинжилсэн сорьцын 31 хувь альфа, 22 хувь дельта, 3 хувь нь бусад мутацийн халдвар авчээ.
Өнгөрсөн сард шинжилсэн сорьцын 96 хувьд нь альфа хувилбар илэрсэн бол энэ сард 31 хувь болж гурав дахин буурчээ. Харин дельта хувилбар 22 хувь байна.
2020 оны арван нэгдүгээр сард манай улсад дотоодын анхны тохиолдлыг бүртгэснээс хойш эрдэмтэд олон төрлийн судалгаа хийж байна. Тухайлбал УОК, ХӨСҮТ-ийн хамтарсан эрдэмтдийн баг тархвар зүйн болон эсрэг биеийн титрийн судалгаа хийж байна. Эсрэг биеийн титрийн буюу вакцины дараах дархлаа тогтцын судалгааг Улсын нэг, хоёрдугаар эмнэлийн баг мөн хийж байна.
Харин мутац илрүүлэх, вирусын хувилбарын судалгааг ХӨСҮТ, АШУҮИС-ийн баг тус тус гүйцэтгэж байна.