Дархан, Эрдэнэт рүү явж эхлэх зорчигчийн галт тэрэгний цагийн хуваарь

2021 оны 8 сарын 29

Arslan.mn

Наймдугаар сарын 29-ний өдрөөс эхлэн аялах орон нутгийн галт тэрэгний хуваарийг танилцуулж байна. Зорчигчийн галт тэрэг гурван чиглэлд явж эхлэх аж. Тодруулбал,

  • Улаанбаатар-Сүхбаатар-Улаанбаатар 
  • Улаанбаатар-Дархан-Эрдэнэт-Дархан-Улаанбаатар 
  • Улаанбаатар-Чойр-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн галт тэрэг иргэдэд үйлчлэх нь. 

Галт тэргээр аялахдаа дараах бичиг баримтыг заавал бүрдүүлнэ. Үүнд:

  1. Коронавируст халдвар эсрэг вакцинжуулалтын бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн нотлох баримт;
  2. Сүүлийн 4 сарын хугацаанд коронавирусын халдвараар өвчилж эдгэсэн бол эрүүл мэндийн байгууллагын магадалгаа;
  3. Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдээгүй орон нутаг /аймаг, сум/-аас зорчих хөдөлгөөн эхэлсэн болон 1, 2-т заасан баримт бичигтэй зорчигчоос бусад тохиолдолд коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний сөрөг хариу /шинжилгээ өгсөн өдрөөс 3 хоногийн хугацаанд хүчинтэй/, эсхүл антигенд суурилсан түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу /шинжилгээ өгсөн өдрөөс 2 хоногийн хугацаанд хүчинтэй/

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630300
7 эможи

keyboard_arrow_up