ТАНИЛЦ: Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд
Улаанбаатар хотод явуулын 24 цэгт 38 багийн 188 эмч, ажилтан ажиллаж, 2,492 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Дархлаажуулалтын цэгүүд 10:00-15:00 цагийн хооронд ажиллана. Цэгүүдэд AstraZeneca вакцины 2, 3 дугаар тун, Спутникийн 2 дугаар тун, Pfizer, Vero Cell вакцины 1,2 дугаар тунг хийж байна.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74 хувь, II тунгийн хамралт 69.1 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2,666 (22.4 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 56,334 (63.4 хувь), 16-17 насны 23,350 (68.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.
"Маргааш буюу наймдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 55-аас дээш насныхан болон боловсролын байгууллагын ажилчид, хүндэтгэх шалтгаантай буюу архаг суурь өвчтэй иргэд, хариу арга хэмжээний багийнхан гээд нийт 450,000-500,000 иргэнд коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тунг сайн дурын үндсэн дээр хийж эхэлнэ.