Өнөөдөр СОНДГОЙ тоогоор төгссөн улсын дугаартай автомашин хөдөлгөөнд оролцоно

2021 оны 8 сарын 29

Arslan.mn

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан энэ амралтын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчилж байна.

Өнөөдөр сондгой буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн улсын дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцоно.

Гэхдээ Энхтайваны өргөн чөлөө буюу Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн замын хооронд автомашингүй тул төв замаар явахгүй.

Энхтайваны өргөн чөлөөнд “Хичээлийн шинэ жил 2021-2022” үзэсгэлэн худалдаа гарч байгаа.

Үзэсгэлэн худалдаанд 130 гаруй аж ахуйн нэгж, байгууллага оролцож, хүүхдийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэглэл болон бусад бараа бүтээгдэхүүнийг худалдаалж байна.

Сүхбаатарын талбайд гарч байгаа үзэсгэлэн худалдаанд Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн 78 аж ахуйн нэгж оролцож байгааг албаны хүмүүс. мэдээллээ.

Дугаарын хязгаарлалт Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон, 32-ын тойргоос 120-ын уулзвар хүртэл 08:00-20:00 цаг хүртэл үйлчилнэ.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630297
0 эможи

keyboard_arrow_up